Dark Light
Нийгэм | 2024-06-05

Хөвсгөл: Зориулалтын бус газар хог хаясан иргэдийг торгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр аймгийн БОАЖГ, ХХААГ, МЭГ, ЭМГ, АЦГ-ын Экологийн Цагдаагийн тасаг МСЗДТГ мэргэжилтэн зэрэг холбогдох албан хаагчидтай уулзалт хийлээ. 

Уулзалтын хүрээнд ажлын хэсэг байгуулан Мөрөн сумын нутаг дэвсгэрт ил задгай хог хаягдлыг зориулалтыг бус газарт хаяж байгаа зөрчилд хяналт шалгалт хийж, иргэдийн хандлагыг өөрчлөх, ухуулаг сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулахаар боллоо. 

Мөрөн сумын Засаг даргад дараах ажлыг зохион байгуулах үүрэг өглөө. Үүнд: 

1. Амьд малыг ил задгай зарж байгаа асуудлыг цэгцэлж, эрүүл ахуйн шаардлага хангасан ариутгал халдваргүйжүүлэлт хийх боломжтой нэг цэгт төвлөрүүлэх. 

2. Малын гаралтай түүхий эд авч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн цэгт төвлөрүүлж хараа хяналттай болгох. 

3. Гудамж, хашаандаа бой хийж байгаа иргэдийн асуудлыг таслан зогсоох. 

4. Иргэд аж ахуй нэгж байгууллагад ил задгай хог хаягдал хаяхгүй байх талаар ухуулга сурталчилгааг багийн дарга, баг зохион байгуулагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч нараар дамжуулан боломжит бүх сувгаар хүргэж ажиллах

 5. Сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох байцаагч, багийн дарга, албан тушаалтнуудыг чиг үүргийн дагуу ажиллуулж, хяналт тавиулах зэрэгт хяналт тавихыг үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10