Dark Light
Нийгэм | 2024-06-06

Гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан дараах зөвлөмжийг хүргэж байна.

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх,

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,

Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх,

Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих,

Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж, гол, усны ослоос сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10