Дорнод аймаг, Халхгол сумын Ялалт багийн “Жаран харын бартаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:20 цагт цурамд оруулан 21:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 400 га талбай өртөж шатжээ.
Нийгэм | 2024-06-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







