Dark Light
Нийгэм | 2024-06-06

Ачааны машин мөргөлдөж, жолооч нь амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймаг, Ханбогд сумын Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр,  “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж,  жолооч  /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00