Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын уснаас эрэн хайх, аврах ажиллагааны ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, гол, усны ослоос аврах ажиллагааны дадлага олгох, техник, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор “Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Туул голд зохион байгуулж байна.
Өнөөдөр дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа болж дарга, хурандаа А.Дашням алба хаагчдад амжилт хүслээ. Алба хаагчид уснаас эрэн хайх, аврах ажиллагааны журам, удирдлага зохион байгуулалт, шумбалт тандалт, нэрвэгдэгчдийг аврах завинд дамнуурга ашиглан тээвэрлэх, үерийн ус болон гол, нуур цөөрөмд боогдсон иргэдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй бүсэд рүү тээвэрлэх, усанд осолдсон нэрвэгдэгчдэд анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр онолын болон бодит дадлагуудыг гүйцэтгэх юм.
Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны сургууль 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид оролцож уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, дадлага эзэмшиж байна. НОБГ-ын Аврах анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын нийт 70 гаруй алба хаагч хамрагдаж байна.
АДМИН








Нийгэм







