Dark Light
Нийгэм | 2024-06-06

Таеквондогийн бага насны УАШТ даваа гарагт эхэлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024" энэ сарын 10-12-ны өдрүүдэд Орхон аймагт болно. Тэмцээнд нийслэл 21 аймгийн  46 байгууллагын 700 гаруй 11-ээс доош насны таеквондочид оролцохоор бүртгүүлжээ. 

Тамирчид 9-нд буюу ням гарагт Эрдэнэт хотод ирнэ. Мөн энэ өдөр тэмцээнд оролцох тамирчдын жин үзэх, баг тамирчдын хариуцсан багш дасгалжуулагч нарт аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ХГБХХГ-аас хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно. 

Тэмцээний эхний өдөр буюу 10-нд А ангилал 10-11 нас хөвгүүд  В ангилал 10-11 нас хөвгүүд,  В ангилал 10-11 нас охид,D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулааны дараа ялагчдын шагналыг гардуулна. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу 10-нд А ангилал 8-9 нас хөвгүүд ,А ангилал 8-9 нас охид,   В ангилал 8-9 нас хөвгүүд,  C ангилал 10-11 хөвгүүд, C ангилал 10-11 охид, D ангилал 10- 11 хөвгүүдийн тулаа болно.  Тэмцээний нээлтийн арга хэмжээ энэ өдрийн 13:30-14:30 хооронд болно. 

Тэмцээний гурав дахь өдөр буюу 12-нд А ангилал 10-11 нас охид,  В ангилал 8-9 нас охид,    С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүд, D ангилал 10-11 нас охидын тулааны дараа шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, багийн нэгдсэн дүнгийн шилдгүүдийг шалгаруулах юм.  Тэмцээн Хангарди спорт цогцолборт болно. 

Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10