Үндэсний статистикийн хорооноос "Ажиллах хүчний судалгаа"-г улсын хэмжээнд сар бүр тогтмол зохион байгуулж байна. Энэхүү судалгааны мэдээлэлд үндэслэн Монгол Улсын хүн амын ажил эрхлэлт болон бусад хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтийг тодорхойлдог.
Судалгааны хүрээнд улсын хэмжээнд төлөөлөх өрхүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгосон бөгөөд ҮСХ-оос тусгайлан бэлтгэгдсэн, ажлын үнэмлэхтэй мэдээлэл цуглуулагч нар ажиллаж байна.
Хэрэв танай өрх Ажиллах хүчний судалгаанд хамрагдахаар сонгогдсон бол хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлыг илэрхийлэх мэдээлэл цуглуултад идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хорооноос уриалж байгаа юм.
АДМИН








Нийгэм







