УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр гарсан нийтлэг зөрчил болон УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гарч болзошгүй хүний эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний комисс мэдээлэл өглөө.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн бүр аливаа ялгаварлан гадуурхалтгүйгээр сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах ба хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, тогтмол явагддаг сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй болохыг Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-т “төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих” гэж заасан чиг үүрэг заасны дагуу Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхийг хангах хүрээнд сонгуулийн санал авах байр тэдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд мониторинг хийсэн.
Хүртээмжтэй байдлын асуудал хөгжлийн бэрхшээлтэй иргэд өндөр настнуудад зориулсан орц гарцыг зохицуулж сонгууль өгөхөд тухтай байрыг сонгох эсвэл тоноглох шаардлагатай байгааг сануулж мөн саналын хуудасны тооцоог ажиглагчдад нээлттэй танилцуулах.
Санал нууцлалын асуудал санал авах байрны дотоод багтаамжаас үүдэн бөөгнөрөл үүссэнээр саналыг харах, тэмдэглэж авах зэрэг зөрчил үүсэж байсан тул энэ дээр хэсгийн хороо гарч албан хаагчид анхаарч ажиллах шаардлагатай. Сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар шууд байршуулах үүрэгтэй. Нэр дэвшигчид намууд цахим болон бусад сурталчилгааг хууль зөрчсөн аргаар явуулахгүй байх. Зөрчсөн тохиолдолд яаралтай харьяа цагдаагийн газарт мэдэгдэх ёстойг ХЭҮК-оос анхаарууллаа.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ
АДМИН








Нийгэм







