Dark Light
Нийгэм | 2024-06-06

Хүнд үеийг худалдан авалтаар даван туулахад туслахыг уриалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас уриалга гаргажээ. Тус уриалгад “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим”-ын гишүүн байгууллага НВЦ ХХК-ийн Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Баян шувууны үйлдвэрт гал гарч томоохон хохиролд учирсанд нийт гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Тус компани нь орчин үеийн шалгарсан технологиор баяжуулсан бүрэн автомат үйлдвэрлэл хөгжүүлж, шилмэл үүлдрийн тахиаг бүс нутагт ургасан тэжээлийн ургамлаар тэжээн өндөр чанартай өндөг гарган авдаг бөгөөд үндэсний томоохон үйлдвэрлэгч юм.

Баян өндөгний нийт хэрэглэгчдийг худалдан авалтаар дамжуулан энэхүү хүнд үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Энэхүү гарз хохирлыг удахгүй даван туулж үйлдвэрийн үйл ажиллагаагаа хэвийн болгон хэрэглэгчдээ эрүүл хүнсээр ханган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10