Dark Light
Нийгэм | 2024-06-06

Хумх: Ачаалал ихтэй өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өмнөх амжилтдаа сэтгэл ханах нь илүү боломжийг алдах нөхцөлд оруулах болно. Энэ үед өөрийгөө ихэд буруутгаж, өнгөрсөн цаг хугацааг эргүүлэхийг хүснэ. Харин хэнд ч туслахад бэлэн байдаг зан чанар тань хүмүүсийг баярлуулна. Алс газар аялахаар зэхэж байгаа төлөвлөгөө амжилттай бүтнэ. Цэвэр байгалийн сайханд амрахыг хүснэ. 

Үхэр: Найз нөхөд болон мэргэжлийн хүний зөвлөгөө танд ус агаар мэт үгүйлэгдэж мэднэ. Таны ажил хэрэг ихээхэн эргэлзээ төрүүлж, үр дүн гарах эсэх нь хэцүү санагдана. Өчүүхэн төдий итгэлээ өрнүүлэн асаах эр зориг гаргаж чадвал амжилт ойрхон байгааг од эрхэс анхааруулж байна. Зарим хүмүүсийн хувьд бусад хүмүүстэй харилцаж, олон төрлийн шийдлээс сонголт хийх үйл ажиллагаа зохион байгуулах байх. Худал мэдээлэл ч ирэх тул өөрийн эргэн тойронд зөв хүрээлэл бий болгоорой.

Ихэр: Таны нөхцөл байдал сайжирч бодож байсан хугацаанаасаа өмнө ажлаа амжуулах болно. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох юм бол амжилт бүтээл арвинтай байх болно. Хүлээсэн үүрэг даалгавраасаа багагүй хэмжээний туршлага, мэдлэгийг хуримтлуулж чадна. Та туслахыг хүссэн хүндээ бодох санах зүйлгүйгээр тусалж чадна. Ойр дотнын хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж, тэдэнтэй зовлон жаргалаа хуваалц.

Мэлхий: Өдрийн уур амьсгал бүхэлдээ таны сэтгэл санааны байдлаас шалтгаалж байгаа гэдгийг ойлго. Ямар ч тохиолдолд бусдыг өөрийн хүсэл зорилгын төлөө золиосолж, эрх ашгийг нь хөндөж болохгүй гэдгийг анхаараарай. Эргэн тойрон дахь таагүй уур амьсгал аажмаар арилж, тав тухтай болно. Ганц бие хүмүүсийн хувьд хэн нэгний хайр халамжийг хүсэх болно.

Арслан: Элдэв найр наадам, дэмий зугаа цэнгэлийн хойноос явахгүй байхыг анхааруулж байна. Хувийн амьдрал тань илүү болгоомжлол, анхаарлыг шаардаж байна. Туршлагатай бөгөөд ахмад хүмүүсийн үгийг анхаарч, зөвлөгөөг сонс. Таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгний үйлдлийг ухаалаг хүлээцтэй байдлаараа залруулж чадна. Харин хүйтэн хөндий байдал нь харилцаанд таагүй байдлыг үүсгэж мэднэ. 

Охин: Өнөөдөр алс газар яваа хүмүүсийг гэр бүлийнхэн нь ихээр үгүйлнэ. Хаа нь ч хэзээ ч үргэлж бусдад тус хүргэж явдаг хүмүүсийг аз ивээх болно. Гэнэтийн бэлэг хүлээн авна. Ажлаасаа болж багагүй стресст орсон бол өнөөдөр сэтгэлийн тайвшралыг олох болно. Залуу хүмүүсийн сонирхлыг татахуйц олон үйл явдал болно.

Жинлүүр: Одоогийн ертөнцийг үзэх үзэлд чухал нөлөөлж чадахуйц сонирхолтой уулзалт болох магадлалтай. Энэ нь таны өөрчлөлт хийх боломж ч байж болох юм. Өөрийнхөө нөөц бололцоог дур сонирхлыг тань татаж байгаа зүйл хандуул. Гэхдээ бүх зүйлийг сайтар тунгаан бодох нь тохиромжтой үе. Хэн нэгэнтэй дэмий хоосон зүйлээс болж үг зөрөлдөж, асуудал үүсгэх хэрэггүй.

Хилэнц: Багагүй дарамт шахалтдор ажиллах шаардлага тулгарна. Энэ нь танаас шалтгаалах зүйл биш тул нөхцөл байдлыг тайвнаар ажигла. Элдэв хэрүүл маргаан амжилт олоход чинь саад болно. Товлосон уулзалтаа амжилттай явуулахыг хичээ. Зарим хүмүүс хөрөнгө мөнгөний асуудалд орж түүнээсээ гарч чадахгүй шанална. Тодорхойгүй нөхцөл байдал өдрийн турш үргэлжилж магадгүй.

Нум: Ажил хэрэгт тулгарах дарамт шахалтыг та өөрийн тогтвортой, тайван байдал болон дадлага туршлагынхаа хүрээнд амжилттай даван гарч чадна. Энэ үед танд багагүй сорилт ирнэ гэж ойлгож болно. Ихэнх цаг хугацаагаа ажлын хүрээлэлд өнгөрүүлж, аар саар зүйлд анхаарал хандуулах ч завгүй байх болно. Гэхдээ хэт ачаалал таныг эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэдэх юм.

Матар: Энэ өдөр ажил хэрэг их мэдрэмж, онцгой анхаарал хандуулахыг шаардаж байна. Ямар ч ажлын араас нэлээдгүй хүч хөдөлмөрөө зориулах хэрэгтэй болно. Танд атаархаж явдаг хүмүүсийн явуургүй үйл ажиллагааны улмаас таны төлөвлөгөө нурах магадлалтай болно. Энэ үед сэтгэл санаа тавгүйтэж, айдас түгшүүрийг мэдрэх болно. Хамтрагчийн сайн харилцаа л таныг сэргээж, эрч хүч нэмэх болно.

Хумх: Ачаалал ихтэй өдөр. Харилцагч нартайгаа тооцоо нийлэх, ажлын гэрээ хийх гэх мэтээр толгой өөд татахгүй ажиллах бололтой. Энгийн бөгөөд өдөр тутамдаа хийдэг ажил тань ч өнөөдөр багагүй хүч энергийг шаардах болно. Мэргэжлийн хандлага сайтай ажилладаг хүмүүс ч алдаа гаргах магадлал өндөр байна.

Загас: Таны зөн билэг өндөр байна. Гэхдээ өнөөдөр дэмий зүйлд хамаг эерэг энергиэ эрч хүчээ алдах магадлалтай. Аливаа муу муухай бодлыг дотроосоо үлдэн хөөх бэлтгэлтэй байгаарай. Амьдралын үнэт цаг хугацаагаа хоосон үрэх хэрэггүй. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Сэтгэл зүй тогтворгүй байвал амжуулах ёстой ажлаа хийж чадахгүйд хүрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10