Dark Light
Нийгэм | 2024-06-06

Зуны дунд сарын хар бар өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 1

2024.06.07 / БААСАН ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН

ТАВАН ШАР ХАР БАР ӨДӨР

Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 04.54-20.48

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 6 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 1, Гөрөөсөн толгой одтой, хар бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:54-20:48. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10