Сархадын аагад салам цохиулсан боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас болж Монголын хоёрхон тамирчин олимпын рингд гарна. Дарсны охьд муужран унасан даргаас болж Монголын эрэгтэй боксчид 2024 оны олимпын наадмыг гэрээсээ зурагтаар үзнэ. Олимпоос 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Монголын эрэгтэй боксчдын аялал энэ хүрээд завсарлав. Өрсөлдөгч нь биш дарга нь бүгдийг нь цохиод унагачихсан байна.
Монголын ширэн бээлийтнүүд олимпын эрхийн төлөө Италид 3-р сарын 6-нд эхлэх тэмцээнд мэдүүлгээс хоцорсон тул оролцож чадаагүй хасагдсан юм. Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ажлаа таслаад, архины нокаутад нисэж байх хооронд бүртгэлээс хоцорсон байна. Татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн төсвийн мөнгө зарцуулж, Европ руу явсан, сарын өмнө очиж бэлтгэл хийсэн бүх зүйл салхинд хийссэн байна. Тамирчдаа эрхийн тэмцээнээс нь хасуулчхаад хий хоосон явуулж, Та бидний татварын мөнгийг үрсэн Ц.Батнасан толгойгоо илүүлээд өнгөрөх үү? БТСУХ, МҮОХ-ноос онгоц, буудал, хоол унаанд хэдэн төгрөг зарцуулсан талаар шок асуулт тавьж байна.
Тайландад болсон сүүлчийн эрх олгох тэмцээнээс М.Энхжаргал ганц эрх ганзагалан ирж, өмнө нь олимпод орох болзлоо хангасан О.Есүгэнтэй хоёулхнаа эх орноо төлөөлөн рингд гарна. Боксын холбооны Ерөнхийлөгчөөс Х.Нямбаатар хотын дарга болохдоо бууж, У.Баатар гэдэг хүн удирдаж байгаа юм байна.
АДМИН








Нийгэм







