УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн намтарт нам тараамаар наргиатай егөөтэй, наадаантай егөөтэй, нажидтай солиотой зүйлс бишгүй байна.
Жишээ нь, күнфү биш ээ фэнгшүй С.Ганбаатар Герман хэлний бэлтгэлийн их сургуульд сурч байсан юм байна. Хэлний бэлтгэлийн их сургууль гэж хэзээ хаана ч байсан юм. Оросод инженер болох гэж очоод хаясан уу, хөөгдсөн үү? Сургуулиас гарсан мөртлөө мэргэжил инженер гэж бичүүлсэн байна. Күнфү мастер үлгэрийн кинонд нисдэг бол фэнгшүй мастер улс төрийн сонгуульд хөөрдөг юм байна. Магистр биш бакалавр дэлхийгээр дүүрэн. Харин Ганбаатар бол бакалавр биш магистр ганц хүн юм байна. Капитализм дээгүүр харайгаад коммунизмд хүрнэ гэсэн гэдэг шиг бакалавр дээгүүр үсрээд магистр болсон юм байна.
Өрөөл бусдаас үнэнийг нэхдэг хүн өөрийнхөө намтраас эхэлмээр юм байна. Жанлавцогзол уншуул!
АДМИН








Нийгэм







