Dark Light
Нийгэм | 2024-06-07

Хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймаг, Жаргалант сум Баянбулаг  багийн "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 186 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ зургаадугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нурж, 1 худгийн дээвэр хууларсан тухай  мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10