Dark Light
Нийгэм | 2024-06-07

Шинжлэх ухааны академийн их сургууль нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаар тогтоолоор Шинжлэх Ухааны Академийн Их сургууль байгуулагдсан билээ. 

Уг тогтоолын дагуу ШУА-ийн байр, лаборатори, техник тоног төхөөрөмж зэрэг материаллаг бааз,  хүний нөөцөд тулгуурлан судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх Шинжлэх Ухааны Академийн Их сургууль байгуулагдлаа.

Шинжлэх ухааны академи нь нийт 16 хүрээлэнтэй, 1200 орчим ажилтантай, 400 орчим доктор зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачтай. Энэ судалгааны байгууллагыг түшиглэн байгуулагдаж буй  тус сургууль нь шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг төсөлд суурилсан сургалтын технологиор, дотоод гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэж, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд  чиглэгдэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10