Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэх уулзалтыг НОБГ-аас зохион байгууллаа.
Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ “Нийслэлийн хэмжээнд тохиолдож буй аюулт үзэгдэл ослын нилээдгүй хувийг орон сууцны хороололд гарч буй гал түймэр, осол, үер усны дуудлага мэдээлэл эзэлдэг. Иймд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж, нэгдсэн ойлголт мэдээллийг өгч, зөвлөмж хүргэж байна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах ажлыг эрчимжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний нэгдсэн зохион байгуулалтыг хангах нь чухал байна” хэмээн онцоллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг чиглэл болгосон.
Уулзалтад СӨХ, хувийн конторуудын удирдах бүрэлдэхүүн оролцлоо.
АДМИН








Нийгэм







