Dark Light
Спорт | 2026-11-20

“GTA 6” НЭЭЛТИЙН ӨДРӨӨ 2.36 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | BBC

“GTA 6” тоглоом нээлтийн өдрөө 2.36 тэрбум ам.долларын орлого олж, 24.5 сая гаруй хувь борлуулагдлаа

Дэлхий даяар олон жил хүлээгдсэн “Grand Theft Auto 6” (GTA 6) видео тоглоом Пүрэв гарагт нээлтээ хийсэн даруйдаа урьдчилсан захиалга болон эхний өдрийн борлуулалтаараа 2.36 тэрбум ам.долларын орлого олсон талаар аналитик Sensor Tower платформ тооцоолжээ. 

Тус платформын тооцоолсноор, тоглоом дэлхий даяар худалдаанд гарснаас хойш Пүрэв гарагийн орой гэхэд 24.58 сая хувь борлуулагдсан байна. Хэдийгээр хөгжүүлэгч Rockstar Games болон толгой компани Take-Two Interactive албан ёсны борлуулалтын тоо баримтаа хараахан нийтлээгүй байгаа ч эрэлт нь “урьд өмнө байгаагүй өндөр” байгааг онцолжээ. 

13 жилийн хүлээлт ба өмнөх ангийн амжилт

2013 онд Grand Theft Auto V гарснаас хойш 13 жилийн дараа буюу арваннэгдүгээр сарын 19-нд PlayStation 5 болон Xbox Series X|S консол дээр худалдаанд гарсан энэхүү шинэ анги өмнөх амжилтаа хол давлаа. Өмнөх анги болох GTA 5 нь нээлтийнхээ эхний 24 цагийн дотор 800 гаруй сая ам.долларын орлого олж, нийтдээ 235 сая орчим хувь борлуулагдаж байсан түүхтэй.

Rockstar Games-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Сэм Хаузер нээлтийн мэдэгдэлдээ “Grand Theft Auto VI бол бидний анх тоглоом хийж эхэлснээс хойш зорьж тэмүүлж ирсэн бүхний илэрхийлэл юм” хэмээн хэлжээ. 

Үйл явдал хаана өрнөх вэ?

Шинэ ангид тоглогчид АНУ-ын Флорида мужаас сэдэвлэн бүтээсэн зохиомол Леонида (Leonida) муж болон Майами хотыг санагдуулам Вайс Сити (Vice City)-д очих юм. Тоглоомын үйл явдал бүтэлгүйтсэн гэмт хэргийн ажиллагаанд оролцсоныхоо дараа муж даяарх томоохон хуйвалдаанд татагдан орсон Люсиа болон түүний хамтрагч Жейсон нарын түүхийг өгүүлнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08