Нийслэл хот 2024 оныг “Тохижилт бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, иргэдийн амьдралын тав тух, аюулгүй байдлыг мэдрэх орон зайг бий болгох ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ онд нийслэлийн 9 дүүргийн хэмжээд 62 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай, 38 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн, 28,300м2 талбайн явган хүний замыг өргөтгөх, шинэчлэх ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Эрүүл, эерэг амьдралын орчин бидний эрүүл мэнд, сэтгэл санаа өөдрөг байх, өөрийн амьдарч буй орчноосоо аз жаргалыг мэдрэх хамгийн чухал хүчин зүйл болдог.
АДМИН








Нийгэм







