Dark Light
Нийгэм | 2024-06-07

Нум: Хамт олны хүчээр томоохон ажлын ард амжилттай гарч чадна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хий дэмий яриа, хов живд оролцолгүй, сэтгэл санаагаа тайвшруул. Хувийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Гэнэтийн зочин хүлээж авах магадлалтай. Санаандгүй тохиолдол цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгоно. Ганц бие хүмүүсийн амьдралд хайрын харилцаа үүсэх бөгөөд энэ нь цаашдаа хэрхэн өрнөх нь нэгэн хэвийн уур амьсгалыг сонирхолтой болгох байх.

Үхэр: Нар салхинд гарч гэр орон болон албан ажлаас аль болох хөндий байхыг хичээ. Амралтын өдрөө жинхэнэ утгаар нь амрахыг хүснэ. Гэхдээ шийдвэрлээгүй үлдээсэн ажил араас чангаах болно. Сайн төлөвлөсөн ажлаас боломжийн ашиг орлого орж ирнэ. Таны сэтгэл санаа үдээс хойш гэхэд өөдрөг болж байгааг мэдэрнэ. Зарим үр дүн таныг гэр бүлтэйгээ баяр тэмдэглэхэд хүргэнэ.

Ихэр: Өнөөдөр хэт идэвхтэй ажиллахыг од эрхэс сайшаахгүй байна. Зарим хүний эрч хүч буурч магадгүй. Олон нийттэй харьцахдаа үзэл бодлоо эрс илэрхийлэхээс зайлсхий. Таагүй үг хэллэг хэрэглэвэл дараа нь их харамсах болно. Муу муухай хандлагыг үл тоон урагш алхах хэрэгтэй.

Хонь: Гаргасан хичээл зүтгэл, оролдлого тань хүлээж байсан үр дүнг авчрахгүй байх. Яаруу шийдвэр муу үр дагаварт хүргэх болно. Дараагийн таатай нөхцөл байдлыг тайван хүлээ. Танд итгэлтэй бөгөөд шударга үнэнч бай. Хэн нэгний явуулгаас болж хэцүү сонголт хийх хэрэг гарч магадгүй. Олон хүн цугласан газарт очихгүй байхыг сануулж байна.

Арслан: Таны тухай таагүй зүйл яригдаж, хов жив хийнэ. Нэр хүнд сэвтэж, байр суурь ганхаж магадгүй. Гэвч оногдсон ажлаа нэр төртэй бөгөөд хичээнгүй хийвэл үүрэг даалгаврын ард гарч чадна. Үүссэн таагүй нөхцөл байдлаас та өөрийн хүчээр гарч чадна гэдэгт итгэлтэй байж болно. Санхүүгийн хувьд бага зэргийн алдагдал хүлээж магадгүй.

Охин: Эргэн тойрны уур амьсгалаас болж өөртөө стресс авчрах хэрэггүй. Ажил мэргэжлийн ч хувийн амьдралын ч тэр бүх зүйлийг хянахыг зөвлөж байна. Анхаарал болгоомжтой байж аливаа таагүй нөхцөл байдал үүсэхэд асуудлыг гартаа авч ухаалгаар зөв зохистой шийдвэрлэхийг зөвлөж байна. Ахмад хүмүүсийн зөвлөгөө амьдрал ахуйд ихээхэн тус дэм болно.

Жинлүүр: Энэ өдөр таны сэтгэл санаа тайван, зан чанар өгөөмөр байх тул бусдад тусламж үзүүлэх сайн дурын ажилд оролцох магадлалтай. Та хийсэн бүхий л сайн үйлсийнхээ эцэст сэтгэл хангалуун байж чадна. Зарим нэг таагүй сэтгэл өвөртөлж явдаг хүмүүсийн муу санаа, нууц явуулгыг өөрийн биеэр ил болгож шударга үнэний төлөө тэмцэх шаардлага үүснэ. Энэ үед зөвхөн өөрийнхөө төлөө тэмцэх ёсгүй гэдгийг санаарай.

Хилэнц: Санхүүгийн байдлаа сайжруулж, тогтворжуулах боломж гарч байна. Уран бүтээлч хүмүүсийн ажил бүтэмжтэй байна. Мөн эрдэмтэн судлаач нар шинжлэх ухаан мэдлэгийн хүрээгээ ахиулах үйл ажиллагаанд цагаа харамгүй зарцуулна. Эрүүл мэндийн хувьд тохирсон хоол хүнсийг хэрэглэхгүй бол дотор эрхтэн систем хямарч, өвдөх магадлалтай.

Нум: Хамт олны хүчээр томоохон ажлын ард амжилттай гарч чадна. Шинэ өөрчлөлт төлөвлөх, шинэ ажилд орох зэрэг нь санхүүгийн нэмэлт эх үүсвэртэй болоход нөлөөлнө. Зарим үед бусдаас санхүүгийн дэмжлэг авахдаа эргэлзэж, нэрэлхэх хэрэггүй. Өөрийн дуртай зүйлээсээ таашаал авч, өөрийгөө цэнэглэж чадна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын таатай учралд татагдан орно.

Матар: Ажил хэрэгч, бизнес сэтгэлгээтэй хүмүүс ажлаа эрт эхлүүлж, завгүй өдрийг өнгөрүүлэх болно. Таны зорьсон ажил хэрэг санаснаар бүтэхгүй үед бага зэрэг сэтгэл гонсойх ч зарим хүний тусламж дэмжлэгээр асуудал шийдэгдэх магадлалтай. Гэр бүлийнхээ төлөө ямар нэгэн зүйл хийхийг эрмэлзэнэ. Таны хүсэл удахгүй биеллээ олно.

Хумх: Өнөөдөр хийж байгаа ажлаа шалган, амьдралын хэмнэлээ дүгнэн бодох хэрэгтэй болно. Хэн нэгэн танд боломжийн ашиг олж болохуйц ажлын санал тавьж магадгүй. Гэвч бүх зүйлд хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар ч тохиолдолд өөрийн байр сууриа хадгалж, олон талаас нь сайтар бодож үзээд шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Өөрчлөлт шинэчлэлийг хурдан хийх хэрэггүй гэдгийг санаарай.

Загас: Ямар нэг шинэлэг зүйл хийхээр шийдсэн бол таны хичээл зүтгэл, чин сэтгэл гарах үр дүнд гол нөлөө үзүүлнэ. Өнөөдөр таны хэрэгжүүлэх арга барил ирээдүйд нэр хүндтэй байлгаж бусдын хүндлэл хүртэх үндэс суурийг тавих болно. Бүхий л зүйлийг хийж гүйцэтгэхэд бүтээлч сэтгэлгээ ур ухааны хослол маш ихээр нөлөөлнө. Архаг өвчин сэдэрч болзошгүй тул эмчийн тусламж авахаас татгалзах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10