Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол-Япон Бизнес Форум 2024” 2024 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагийн 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Их танхимд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол-Япон Бизнес Форум” үйл ажиллагаа нь жил болгон Японы талаас 150 орчим, Монголын талаас 400 орчим зочид төлөөлөгчид оролцдог Монгол-Япон хоёр орны бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааны нэг юм.
Энэ жилийн форумаар “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн дор салбар бүрийн хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, панел хэлэлцүүлгүүд зохиохоор төлөвлөж байна. Хоёр улсын хооронд бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой Япон, Монголын компаниуд энэхүү форумд оролцох бөгөөд экспорт импортыг өргөжүүлэх, ICT болон мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлал зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм.
АДМИН








Нийгэм







