Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувьд ногдох ашгийг зохицуулдаг. Тус хуулийн дагуу Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувь (эсвэл бүхэлдээ) Баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрч, иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэгт бэлэн бус хэлбэрээр зарцуулагдах суурь зохицуулалттай. Тэгвэл өнөө өглөө засгийн газар ээлжит бусаар хуралдан тус хуулийг эргүүлэн татах болсныг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдлээ.
Оюутолгой төслөөс төвлөрүүлж буй 3 их наяд төгрөгийг хэрхэн зарцуулах тухай 2 долоон хоногийн турш иргэдээс санал авсан. Энэ санал асуулгад 96 мянга гаруй иргэн оролцсон байна. Ийнхүү санал асуулгын үр дүнг харгалзан үзэж хуулийг эргүүлэн татах шийдвэр гаргасан гэлээ.






Нийгэм



