Драгон автовокзалыг дахин төлөвлөх үүрэг чиглэлийг анх Шадар сайд С.Амарсайхан Хотын дарга байх үедээ буюу 2020 оны зургадугаар сард өгч байсан. Улмаар тус төвийг 20 гаруй жил байршсан байрлалаас нь нүүлгэн шилжүүлж, хуучин газраас 3 км гаруй зайд байрлах Номин агуулах худалдааны хажууд байрлуулан “Dragon bus terminal” болгон өөрчсөн юм. Энэхүү шийдвэрийг одоогийн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гаргасан байдаг. Тухайн үед хуучин Драгон төвийнхөн болоод түрээслэгч иргэд, жижиг бизнес эрхлэгчид эсэргүүцэн олон жагсаал цуглаан хийж байсан.
Хамгийн анх Тээврийн товчоо нэртэй автовокзалыг тендер зарлан 5 компани өрсөлдөж, Драгон төвийг байгуулан 2001 онд анхны суурийг тавьж байжээ. Гэтэл 2022 онд Драгон төвийг нүүлгэхдээ хууль зөрчсөн гэдгийг иргэд ярьдаг.
Хуучин автовокзалын түрээслэгч иргэн энэ тухай ярихдаа “Ямар ч тендер зарлаагүй, нэг л өглөө Драгон автовокзалыг Номин агуулах худалдаа руу нүүлгэх шийдвэрийг гаргасан. С.Бямбацогт сайд өөрийнхөө дор ажилладаг Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзонг шахаанд оруулж тус шийдвэрийг гаргуулсан. Гэвч өөрийнх нь тайлбараар огт энэ шийдвэрт нөлөөлөөгүй, оролцоогүй гэдэг. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн үед 2 баримтыг дэлгэсэн. Үүнд: АТҮТ нь төрийн өмчит газар. Өөрийн гэсэн тусдаа обьекттой байсан. Гэтэл тэрхүү обьектыг Ариг банканд байрлах Номин реалтор гэх газартай гэрээ байгуулан, сарын 47.3 сая төгрөгийн түрээс төлдөг болгож оруулсан байна. Тэрхүү гэрээний баримт. Хоёрдугаарт, Драгон автовокзалыг Номин холдингийн байр буюу Номин агуулахын байр руу нүүлгэх гэрээ гарч ирсэн. Энэ нь 1 сард 30 сая төгрөг түрээсэнд төлөх гэрээ байсан. Энэ хоёр хоёулаа Зам тээврийн хөгжлийн яаманд хамаатай төрийн өмчит байгууллагууд нь Номин компаний хамааралтай байршилд оччихсон. Нийлээд сард 77 сая төгрөгийг Номингийн халаасанд хийж өглөө. Жилд нэг тэрбум төгрөг Номингийн халаасанд орж эхэллээ. Харин эсрэгээрээ Драгон төвийг түшдэг багахан бизнес эрхлэгчид, түрээслэгчдийн амьдрал ахуй нүдэн дээр дордсон. Энэ бол яах аргагүй Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хийсэн ажил” хэмээсэн юм.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







