Dark Light
Нийгэм | 2026-10-23

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРЛААР 26 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 23 дугаар хуралдаан өнөөдөр болж, хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, сэргээх зэрэг нийт 26 асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар нэг компанид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, хоёр компанид үнэт цаасны дилерийн болон үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгохоор шийдвэрлэлээ. Мөн дөрвөн компанийн үүсгэн байгуулах хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэхээр боллоо.

Түүнчлэн хоёр компанийн үнэт цаасны бүртгэлд, хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн болон хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд, мөн хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв. Түүнчлэн долоон иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгож, гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10