Монголын цахим спортын шилдэг баг болох The Mongolz 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан Counter-Strike 2 (CS2) төрлийн олон улсын "1win Private Club Season 2" тэмцээний гранд финалд Оросын хүчирхэг PARIVISION багийг 3-0 харьцаатайгаар илүүрхэн ялж, аваргын цомыг өргөлөө.
Тэмцээний үр дүн ба шагналын хуваарилалт:
Таван газрын цувралаар (Best-of-Five) явагдсан аваргын шийдвэрлэх тоглолтод манай залуус өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүйгээр хуурай хожсон юм. Тус тэмцээн нь нийт 100,000 ам.долларын шагналын сантай байснаас:
-
Тэргүүн байр (Аварга): The Mongolz баг 25,000 ам.долларын шагналыг халаасаллаа.
-
Дэд байр: Оросын PARIVISION баг тэмцээнийг удаалж, 17,500 ам.доллар авлаа.
14 сарын дараах түүхэн цом ба шинэ бүрэлдэхүүн:
Энэхүү ялалт нь The Mongolz багийн хувьд сүүлийн 14 сарын хугацаанд авч буй анхны томоохон аварга титэм бөгөөд тэдний уналтыг зогсоосон чухал үйл явдал боллоо.
Уг тэмцээн нь багийн шинэ гишүүн Гантулга "nin9" Есөнтөмөрийн хувьд The Mongolz-ын өмсгөлтэйгээр оролцсон анхны дебют тэмцээн байсан төдийгүй үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирсэн Ууганбаяр "cobrazera" Анарбилэг нарын хамтын ажиллагааны анхны том амжилт болж түүхэнд үлдэж байна. Доод хүснэгтээс гайхалтай эргэн ирэлт хийж, Сербийн тайзнаа төрийн далбаагаа мандуулсан манай залуус ирэх оны гол тэмцээнүүдийн (Major) өмнө чансаагаа дэлхийн тавцанд дахин бататгалаа.
PARIVISION бол яах аргагүй дэлхийн хэмжээний хүчирхэг багуудын нэг юм.
Тэд хамгийн сүүлийн буюу 2026 оны 10 дугаар сарын HLTV-ийн албан ёсны дэлхийн чансаанд 11 дүгээр байранд эрэмбэлэгдэж байв. Тэмцээний өмнөхөн чансаа нь бага зэрэг хэлбэлзэж 11-ээс 17-р байрны хооронд бичигдэж байсан ч, энэ онд тэд маш амжилттай тоглож, дэлхийн шилдэг ТОП-10 багийн босгонд тулж ирээд байгаа баг билээ.
PARIVISION-ий бүрэлдэхүүнд CS:GO-ийн түүхэнд хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Major"-т түрүүлж байсан дэлхийн аварга хоёр ч тоглогч байдаг. Тэдний нэг нь "Gambit" багтай хамт Мэйжорын аварга болж байсан алдартай тоглогч HObbit (Абай Хасенов) бол, нөгөөх нь "Virtus.pro" багийн хамт дэлхийн аварга авч байсан шилдэг тактикч, ахлагч Jame (Жами Али) юм.
Тэд зүгээр нэг дундаж баг биш бөгөөд 2026 оны 1 дүгээр сард болсон олон улсын томоохон тэмцээн болох BLAST Bounty Winter 2026-д түрүүлж, 255,000 ам.долларын шагнал авч байсан туршлагатай. Мөн дэлхийн топ баг болох G2 Esports-ийг хожиж байсан үзүүлэлттэй.
Орос болон ТУХН-ийн (CIS) бүс нутаг бол цахим спортын хамгийн ширүүн өрсөлдөөнтэй, тактикийн хамгийн өндөр ур чадвар шаарддаг бүс агаад PARIVISION нь тус бүсдээ чансаагаараа эхний 3-т багтдаг.
ТАТАР МАЙДАР





Спорт



