“Asia Folk-2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам, Дэлхийн жижиг дунд үйлдвэрийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд үндэсний үйлдвэрлэгчдийн гар урлалын үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ. Энэхүү арга хэмжээ зургаадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэн худалдаанд гадаадын 20, нийслэлийн болон 21 аймгийн 300 гаруй гар урлаачид оролцож байна. Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. “Asia Folk-2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам, Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдрийн ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, есөн 9 дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ажиллаж байна.
Нийгэм | 2024-06-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





