2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хэн нэгний тусламжийг авахаас цааргалах хэрэггүй. Энэ өдөр гол гэрээ хэлэлцээр болон чухал асуудлыг хэлэлцэхэд таатай байна. Ихэнх хүмүүс өмнөх ажлаа амжилттай дуусгах боломжтой. Бусдаас хэрэгтэй тусламж авсандаа урам зоригтой байна. Сайхан сэтгэл рүү чинь нийгэм, улс төрийн гэнэтийн нөхцөл байдал ус цацаж, урам хугалах байдалд оруулж болзошгүй учир сэтгэлийн хаттай байхыг хичээгээрэй.
Үхэр: Сэтгэл санаа сайхан байна. Гэхдээ санаандгүй зүйл амар тайван байдлыг өөрчилнө. Зан ааш тогтворгүй болох нь эрч хүч барж мэднэ. Та идэвхтэй бөгөөд хүрээлж буй хүмүүсээ зөв сонговол сэтгэл санаа тань сайхан байна. Санаа сэтгэл сайхан байвал амьдралын эрч хүч өсөн нэмэгдэнэ. Энэ нь хувийн амьдралд эергээр нөлөөлөх болно. Ганц бие хүмүүс ганцаардлаас хол байж, өөрийн дуртай зүйлээ хийгээрэй.
Ихэр: Хайр сэтгэлийн асуудлаа шийдэж чадсанаар аз жаргалаар дүүрэн байх болно. Гэхдээ бүхий л хүсэж мөрөөдсөн зүйлээ биелүүлэх гэж хэт яарах хэрэггүй. Боломж бололцоо гарсан чухал ажлаа л амжуулах хэрэгтэй бололтой. Энэ үед таны сэтгэл санаа тайван амгалан байвал эрүүл мэнд сайн байна. Ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүдтэйгээ хамт байж гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл.
Мэлхий: Өөрийн боломж бололцоогоо бүрэн мэдэрч, зөв ашиглаж чадвал худалдаа наймаанд азтай одтой байж чадна. Хэт хийсвэр, бүтэх эсэх нь эргэлзээтэй дэмий юмны хойноос хөөцөлдөх хэрэггүй. Танд саад бэрхшээл тулгарах боловч өөрийн хүчээр даван гарч чадах эсэхээ тооцоолж үзээрэй.
Арслан: Өнөөдөр ажил хэрэг амжилттай байх магадлал өндөр байна. Сэтгэл санааны байдал тогтвортой, урам зориг их байгаа тул аливаа гэрээ хэлэлцээр амжилттай, худалдаа наймааны ажил ч ашиг орлого авчрах болно. Гэхдээ зарим нэг таагүй зүйлс тохиолдож болзошгүй. Энэ нь таныг сэтгэл санаагаар унахад хүргэж магадгүй тул аль болох тэвчээртэй байгаарай.
Охин: Хамтын үйл ажиллагаа чухал ч аль болох ойр дотнын хүмүүстэйгээ өдрийг өнгөрүүлэхийг хичээ. Хэсэг хугацааны биеийн тавгүй байдал тань хайртай хүний тань зөв сайхан энергиэр нөхөгдөж, өвчнийг умартах болно. Ахуйн зарим нэг асуудлаа хоорондоо зөвлөлдөж, хойшлуулалгүй шийдвэрлэ. Өнөөдөр таны мэдрэмж нэлээд өндөр байгаа тул аливаа шийдвэрийг өөрийн хүслээр хийхэд алдахгүй.
Жинлүүр: Өнөөдөр санхүүгийн зарим асуудал гарч ирнэ. Энэ нь хуучин төлж амжаагүй өр зээл, худалдаж авахаас өөр аргагүйд хүрсэн зайлшгүй шаардлагатай зүйл зэрэг нь таныг тэвдэхэд хүргэнэ. Хайр дурлалын харилцаанд бага зэргийн асуудал гарах ч санаа зовох хэрэггүй. Бүхнийг зохицуулах чадвар танд бий тул уужуу тайвнаар асуудалд хандаарай.
Хилэнц: Өнөөдөр таны хувьд санхүүгийн асуудал гарч ирнэ. Энэ нь ажлын явцад нэлээд саад болохоос гадна хамтрагчтайгаа түнжин хагарахад хүргэнэ. Хий хоосон дэвэргэн зан нь саад бэрхшээлтэй, хүнд байдлаас гарахад буруугаар нөлөөлнө. Олон нийттэй харилцах үед сайн таньж мэдэхгүй хүмүүстэй ам мурийхаас сэргийл.
Нум: Өнөөдөр чухал асуудалд нухацтай хандаж, аливаа шийдвэр гаргахдаа өөрийн зөн билэг, совингоо илүү дагахыг зөвлөж байна. Бүхий л таагүй харилцаа холбоо буцаад хэвэндээ орж, таатай уур амьсгалыг дагуулах болно. Хамт олон тань таны хичээл зүтгэлийг гомдоохгүй. Гэр бүлтэйгээ олон зүйлийн талаар тухтай ярилцаж, ойлголцож чадна.
Матар: Өдөр тутмын ялихгүй зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Таны амьдралын туршлага болон хэрсүү зан чанар ямар ч асуудлыг шийдэхэд онцгой ач тустай байх болно. Хойш тавьж орхисон ажлаа гүйцээж, дараагийн шинэ төлөвлөгөөндөө ороход бэлдээрэй. Бусад хүмүүсийн хэлсэн санал зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаараарай. Онцгой тохиолдолд ороогүй бол багийн шийдвэрийг хүндэл.
Хумх: Хуучны дурсамж, харилцаа холбоо сэргэх тул сэтгэл санааны хувьд нэлээд өөдрөг байх болно. Хэн нэгэнд гомдсон үйл явдлын учир начир тайлагдаж сайхан ирээдүй төсөөлөгдөнө. Гэхдээ гадаад орчны үл ойлголцолтой тулгарахаас зайлсхий. Хэн нэгэнтэй сөргөлдөх хэрэггүй. Аль болох эерэг таатай энергийг бусдад түгээгээрэй.
Загас: Өдөр тутмын ялих ялихгүй зүйлд анхаарлаа хандуулах гэж хичээсний хэрэггүй. Амьдралын туршлага, нямбай зан чанар тань ажлын салбартаа ямар ч асуудлыг шийдэхэд ач тустай байх болно. Хойш тавьж орхисон ажлаа гүйцээж, жилийн дараагийн хагасын төлөвлөгөөндөө ороход бэлдээрэй. Зарим нэг хүмүүсийн хэлсэн санал зөвлөгөөг бодож хэрэгжүүлэх тал дээр анхаараарай.
АДМИН








Нийгэм






