Dark Light
Нийгэм | 2024-06-13

Эх хэлний боловсролын тасралтгүй байдлыг хангах нь семинар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Үндэстний цөөнхийн хүүхдийн эх хэлний боловсролын тасралтгүй байдлыг хангах нь” олон талт семинарыг Хүний эрхийн Үндэсний Комисс, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Тува ээж”, “Чинагийн Галсан сан” төрийн бус байгууллагууд “Нээлттэй нийгэм форум”-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран өнөөдөр /2024.06.13/ зохион байгууллаа.

Арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын үндэсний цөөнх /казах, тува/ иргэдийн хүний эрхийн асуудалд онцгой анхаарч, ялангуяа үндэсний цөөнх хүүхдийн эх хэлээрээ сурч боловсрох, харилцах, мэдээлэл авах эрх, хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар 2004, 2010 болон 2017 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаах илтгэлд тусгаж, холбогдох шийдвэр гаргуулж ирсэн.

Тухайлбал, “Тува хэлний хөтөлбөр”-ийг БСШУЯ-аар батлуулах, “Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 66 дугаар тогтоолыг батлуулах, Казах, тува хүүхдийн боловсролын асуудал хариуцсан секторыг Боловсролын хүрээлэнд байгуулах зэргээр үндэсний цөөнхийн хүүхдийн эх хэлний боловсролын тасралтгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж ирснийг онцлоод семинарт оролцогчдод амжилт хүслээ. 

Үндэсний цөөнхөд хэл соёл, шашин шүтлэг, угсаатны зүй, газар нутаг, зан заншил зэргээс шалтгаан олонхоос ялгарах бүлгийг хамруулж үздэг бөгөөд тэдний эрх, ашгийг хамгаалах, эрх зүйн хамгаалалтыг бүрдүүлэх нь тухайн үндэстэн төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарах асуудлын нэг юм. 

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 27 дугаар зүйлд “Угсаатан, шашны болон хэлний цөөнх оршин суудаг улсад эдгээр цөөнхөд багтдаг хүмүүст тийм бүлгийн бусад гишүүнийхээ хамтаар соёлоо баримтлах, шашнаа шүтэх, шашныхаа зан үйлийг үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих эрхийг хорьж болохгүй” хэмээн цөөнхийн эрхийг баталгаажуулсан. 

Энэхүү тунхаглал нь цөөнхийн эрхийн асуудлаарх олон улсын эрх зүйд баримтлах гол баримт бичиг бөгөөд түүнийг улс орнууд НҮБ-ын гишүүн болохын тулд тунхаглалын зүйл заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Монгол Улсын үндэстний цөөнх казах, тува хүүхдийн хос хэлний боловсролд тулгамдаж буй эх хэлний зарим асуудал болон хос хэл сургалтын заах арга зүй, түүний хөтөлбөр, ном сурах бичиг зэрэг асуудлаар дэлхий нийтийн онол үзэл баримтлалыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх, эрдэмтэн, судлаачдын илтгэлийг сонсох, шинэчлэн батлагдсан Боловсролын тухай багц хуулийн заалтуудыг хос хэлний боловсрол, сургалтаар хэрхэн хэрэгжүүлэх талаарх ойлголтыг нэгтгэх, ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой тус семинарт төрийн болон иргэний нийгмийн байгууллагын холбогдох албан тушаалтан, хуульч өмгөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10