Dark Light
Нийгэм | 2024-06-14

О.Батболд: Төрсөн өдрөөрөө хайрхны чулуун он сарыг солих нь бэлгэшээлтэй хэрэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Зуунмод сум орох замд тээвэрчдэд замч хийдэг нэгэн хайрхан бий. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат албаны дайчид өдөр бүр тэр хайрхны он, сар, өдрийг нь шинэчилж, замчдад тусалсаар хэдийн хэдэн арван жил өнгөрчээ.

2024 оны зургаадугаар сарын 14-ний өглөө хайрхны он, сар солих дайчдын гэрэл зургийг авах болоход тэдний дунд төрсөн өдөр нь тохиож байсан нэгэн байлдагч байсан нь Оюун-Эрдэнийн Батболд. Байлдагчийнхаас гадна түүний ижий Э.Оюун-Эрдэнийн ч мөн төрсөн өдөр нь гэнэ. Хүүгийнх нь 19, ээжийнх нь 38 насны төрсөн өдөр нь тохиож байгаа ажээ.

Хайрхны сар, өдрийг сольсон түрүүч, байлдагч нар өглөөний ургах нарыг өндөр хайрхнаас угтах нь сэтгэл санаа өргөхөөс эхлээд эх дэлхийгээ хайрлах сэтгэгдлийг төрүүлж байдгийг онцолсон юм. Тэд бас өнөөдөр төрсөн өдөр тохиож буй он жавтаа алга ташин баяр хүргэж, эр цэргийн албанд тэгээд бүр энэ дэлхийд дуу хадаан мэндэлсэн баярт өдрөө хайрхны өвөрт сольж зогссон нь азтай хэрэг шүү хэмээж “Нэгтгэл маань эндээс сайхан харагддаг шүү” гэцгээв.

Байлдагч О.Батболдын хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад сумынх. Цэргийн албанд ирэхээсээ өмнө аймгийнхаа Политехникийн коллежийг цахилгаанчин мэргэжлээр дүүргэжээ. Тэр ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Ээж нь өдгөө Дундговь аймгийн Өлзийт суманд оторлож яваа. Мал маллах цаг наргүй ажил учраас цэргийн тангараг өргөсөн хүү дээрээ ирж амжаагүй яваа гэнэ. Харин зургаадугаар сарын 20-ноос хойш ирэх сураг гарсныг ч хүү нь баяртайгаар өгүүлж байлаа. Байлдагч О.Батболд цэргийн албанд ирээд нутаг нутгийн олон эрчүүдтэй нөхөрлөж байгаагаас амьдралын нарийн зүйлээ итгэн ярилцдаг нь байлдагч Б.Мөнх-Оргил, П.Мөнхсүлд хоёр юм. Цэргийн албанаас авсан хүмүүжил, төлөвшил нь түүнд сайхан чанар үлдээж байгааг ч дурдаж, их говьдоо малаа хариулан амьдран суугаа хайрт ээж Э.Оюун-Эрдэнэдээ төрсөн өдрийн мэнд хүргэж, Билгүүнтөгс, Бүрэнтогтох, Туяажаргал дүү нартаа хайртай шүү гэж цэргийн албанаасаа баяртайгаар дамжуулсан юм шүү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10