Dark Light
Нийгэм | 2024-06-14

Мэлхий: Та эмзэглэх хэрэггүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 6-р сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хувийн төлөвлөгөө амжилттай байх өдрүүдийн нэг. Мөрөөдөл тань биеллээ олж, зорилгодоо хүрэх нь цаг хугацааны л асуудал. Гэхдээ одоогийн амжилтдаа сэтгэл ханаж, хэнэггүйтэх хэрэггүй гэж од эрхэс зөвлөж байна. Болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалан алдаа гарахгүй байхыг хичээ. 

Үхэр: Энэ өдөр амгалан тайван байвал ихэнх хүчин зүйл таны талд үйлчлэх болно. Эрүүл амьдралд элдэв донж маяг, хэлбэр хийц хэрэггүй. Бусдаас өөр байх сэдэл төрсөн ч өөрийгөө зөв талаас нь илэрхийл. Өөрийн дуртай зүйлд их сэтгэл зүрх болон хөрөнгө мөнгө зарж магадгүй. Ямар нэгэн алдаа гаргах вий гэсэн айдастай амьдрах юм бол юу ч хийж чадахгүй ихэнх насыг өнгөрүүлнэ. 

Ихэр: Ажил хэргийн хувьд төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүй байх. Харин хэн нэгэн таны өмнөөс төлөөлөх үйл явдал таагүй байж мэдэх юм. Бүх төрлийн харилцаа болгоомжлол, тэсвэр тэвчээр шаардана. Олны хов жив, цуу яриа таныг тойрон эргэлдэнэ. Энэ нь хувийн амьдралд ч ихээхэн сөрөг нөлөөг авчирна. 

Мэлхий: Зайлшгүй нөхцөл байдлын улмаас зарим ажлаа хойшлуулах шаардлага тулгарч магадгүй. Үүнд та эмзэглэх хэрэггүй. Хэн нэгний үгэнд орж, өөрөө ч мэдэлгүй асуудалд хутгалдаж магадгүй тул болгоомжтой байхыг зөвлөж байна. Амьдралаа өөрчилж болохуйц чухал шийдвэрийг яаран гаргах хэрэггүй бөгөөд ийм зүйл дээр ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй санал бодлоо хуваалц. 

Арслан: Ямар нэгэн үйл явдал таныг өөрийн зөн совиндоо итгэхэд хүргэнэ. Гэвч бүх зүйл таны бодсоноор болохгүй бөгөөд таны мэдрэмж буруу ч байж болох тул бодит байдалтай эвлэр. Бүх зүйлийг хийсвэрээр сэтгэх, ургуулан бодох зэргээс болж буруу шийдвэр гаргах хэрэггүй. Ялангуяа бусдыг өнгөц дүгнэх хандлагаа сайн хянаарай. 

Охин: Эрүүл мэнд доголдож мэднэ. Зарим нэг өвчин хүндрэл дагуулж магадгүй тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хэт их сэжигч зан танд муу үр дүн авчирна. Ойр дотнын хүмүүстэйгээ бага зэрэг зөрчилдөөнд орж магадгүй тул тэвчээртэй байдлыг танаас ихээхэн шаардах болно. Залуу хүмүүст хайрын болзоонд явах урилга ирэх тул бэлтгэлтэй байгаарай. 

Жинлүүр: Олон зүйлийг зэрэг эхлүүлэх, шийдвэрлэхээс илүүтэй хамгийн чухал ажилдаа төвлөрөх нь таатай байх болно. Олон нийтийн газарт очихоос зайлсхий. Элдэв хэл ам, үйлдэлд өртөхгүй байхыг зөвлөж байна. Гэхдээ хэт идэвхгүй, сул дорой байдал нь яагаад ч таатай уур амьсгал, сайн зүйлийг авчрахгүй. Иймээс найз нөхдөөсөө заавар зөвлөгөөг авах тал дээр сайн анхаар. 

Хилэнц: Өөрт төрсөн эргэлзээ тээнэгэлзээг арилгахын тулд олон зүйлийн учрыг олох хэрэгтэй байж магадгүй. Таны эрлийн ажиллагаа үр дүнтэй байх болно. Ашигтай ажил санал ирэх боловч үр дүн нь хурдан гарахгүй байх. Хөрөнгө оруулалтад багагүй мөнгө хэрэгтэй болж мэднэ. Одоогийн боломж бололцоо хүрэхгүй бол хэн нэгнээс тусламж дэмжлэг авахаас бүү нэрэлх. 

Нум: Биеэ тоосон байдал алдаа гаргах шалтгаан болж магадгүй. Таны мэдлэг туршлагын цар хүрээ бүхнийг зохицуулах чадвартай байлаа ч хамтрагчтайгаа зөвшилцөх нь хамгийн зөв зам гэдгийг санаарай. Магадгүй ихэнх төлөвлөгөө тань харж, мөрөөдөхөд сайхан байх ч бодит байдал дээр буухдаа санасан шиг байж чадахгүй шүү. 

Матар: Таны эрч хүч өсөн нэмэгдэж, уур амьсгал таатай байх болно. Асуудлыг дүгнэх чадвар сайн байна. Холын зорилго тэмүүлэлтэй байх таны нэр хүндийг өсгөж хүмүүсийн итгэлийг олж авна. Өнөөдөр өөртөө хэт ачаалал өгөх хэрэггүй. Чухал уулзалт ярилцлага хийх бол болгоомжлох нөхцөл байдал мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

Хумх: Өөрийн дотоод сэтгэлийг тайтгаруулах үйлдэл хэрэгтэй байж магадгүй. Бусдад буруу ойлголт өгч болохуйц зүйл ч хийж болзошгүй тул ухаан санаагаа цэгц байлгаж, өөртөө хяналттай байхыг зөвлөж байна. Алдсан тэнцвэр байдлаа сэргээхийн тулд хамгийн ойрын хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй. 

Загас: Амарч зугаалан, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой өдөр. Биеийн хүчний ажил хийж, өөртөө ачааллыг бий болгох хэрэггүй. Цэвэр агаар, байгалийн сайхан нь таны тархи толгой болон бие организмыг амрааж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Элдэв үзэл бодол зөн совиндоо итгэж найдах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10