Dark Light
Эдийн засаг | 2026-11-20

МОНГОЛ, АНУ-ЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР TSA-ТАЙ САНАЛ СОЛИЛЦЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-д албан томилолтоор ажиллаж буй Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан тус улсын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-ны дарга Дэвид П.Камминс болон тус байгууллагын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ази, Номхон далайн бүсийн захирал Стефани Мецгер нартай ажил хэрэгч уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд дараах гол чиглэлүүдээр дэлгэрэнгүй санал солилцсон байна:

  • Нисэхийн аюулгүйн хамгаалалтыг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэх,

  • Нисэх буудлын аюулгүйн үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,

  • Иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургах.

Монгол, АНУ-ын стратегийн түншлэлийн хүрээнд иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын үеэр онцолжээ.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны харьяа Тээврийн аюулгүй байдлын захиргаа (Transportation Security Administration – TSA) нь 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа тус улсын тээврийн систем, тэр дундаа иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан төрийн агентлаг юм.

Тус байгууллага нь АНУ-ын нисэх онгоцны буудлуудын зорчигч, тээшний үзлэг шалгалтыг хариуцахаас гадна АНУ руу шууд нислэг үйлдэх хүсэлтэй гадаадын авиа компаниуд болон нисэх буудлуудын аюулгүйн хамгаалалтын стандартад хяналт тавьж, баталгаажуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Иймд Монголоос АНУ руу шууд нислэг эхлүүлэхэд TSA-гийн аюулгүй байдлын шаардлага, үнэлгээг бүрэн хангах нь хамгийн чухал урьдчилсан нөхцөл болдог байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08