Dark Light
Нийгэм | 2024-06-14

Энгэртээ утсаа хийж яваад, аянгад цохиулан нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.06.14/ мэдээлэл хийлээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн онд осол гэмтлээр нас барсан хүмүүсийн 44 хувь нь үер усны аюулаас болж нас баржээ. Зөвхөн нэг жишээг хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Тэрэлж орчимд мотоциклтой явж байсан эхнэр, нөхөр хоёр дуу цахилгаантай борооны үеэр аянгад цохиулсан. Эхнэр нь гар утсаа энгэртээ хийж яваад аянгад цохиулан газар дээрээ нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ мэт тохиолдол их гарч байна. Архангай, Завхан, Хэнтийд хүчтэй аадар бороо орсон. Хүчтэй салхины улмаас айлын гэр нурсан, дээвэр туурга нурсан гэх мэт асар их хэмжээний хохирол учирсан. Иймэрхүү байдал зургаадугаар сарын сүүлээр ч үргэлжилнэ гэж ойлгож болно” гэв. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10