100 гаруй Сайн дурын ажилтан цуглаж Налайх дүүрэгт хамтдаа мод тарилаа. НҮБ-ын Хүүхдийн Сангийн Сайн дурын ажилтан хөтөлбөрт бүх насны 1000 гаруй хүн хүүхдийн төлөөх үйл хэргийг дэмжин, олон салбарт түгээн дэлгэрүүлэхээр бүртгүүлээд байна.
Сайн дурын ажилтны анхны өдөрлөг зургаадугаар сарын 8-нд Налайх дүүрэгт зохион байгуулагдаж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, Тэрбум Мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 500 мод тарилаа.
Хүүхдийн төлөөх үйл хэрэгт өөрсдийн цаг зав, мэдлэг туршлагаа зориулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаа дэмжин сайн дурын ажил хийх чин хүсэл эрмэлзэл тэднийг хөтлөн иржээ.
Хүрэлцэн ирсэн хүмүүсийн нэг хэлэхдээ “Хүүхдийн төлөө бодит өөрчлөлтийг бий болгох ажилд хувь нэмрээ оруулах гэж байгаадаа баяртай байна” гэв.
“Сайн дурын ажилтнаар бүртгүүлж, бидэнтэй нэгдсэн хүмүүст чин сэтгэлийн талархлаа илэрхийлье! Энэхүү хөтөлбөрөөр сайн дурын ажил хийж, өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүст орон зай, боломжийг бий болгож байгаа” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэлэв.
АДМИН








Нийгэм






