“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцлөөр арилжлаа. Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийт 25 удаагийн арилжаагаар 1.23 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,521,600 тонн нүүрсийг биржээр борлуулав.
Нийгэм | 2024-06-14
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




