Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн агуулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичин агуулах бүрэн шатаж байсныг галын тархалтыг шуурхай зогсоож унтрааснаар үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.
Гал унтраах гурван ангийн 48 алба хаагч,13 автомашинтай 3 цаг ажиллаж бүрэн унтраасан.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын дүрэм, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм






