Dark Light
Нийгэм | 2024-06-15

Завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өдөр бүр завьт эргүүлийн бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Туул гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Баянзүрхийн гүүр хүртэл нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах ангийн, нийслэлийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын алба хаагчид хамтран, Байтаг богдоос Мойлтын тохоо, шинэ гүүр хүртэл, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Дивизийн гармаас Хадан хошуу хүртэл, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагид, Сонсголонгийн гүүрнээс Хадан хясаа хүртэл Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус тус үүрэг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас 30 алба хаагч,  нийслэлийн Цагдаагийн удирдах газраас 4 алба хаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2 ажилтан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. 

Мөн эрсдэл бүхий байршлуудад дрон нисгэж, камер байршуулан хяналт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10