БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2024.06.16 / НЯМ ГАРАГ
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
ТАВАН ШАР ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 04.52-20.53
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 6 сарын 16, Адьяа гараг. Билгийн тооллын 10, Тэргүүн дагуул одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:52-20:53. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.
АДМИН








Нийгэм






