Dark Light
Нийгэм | 2024-06-24

Өнөөдөр гол, усны ослын 5 дуудлага бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Голын усны түвшин үерийн аюултай түвшнийг даван үерлэж байна. Өнөөдөр 17:00  цагийн байдлаар НОБГ-т гол, усны ослын 5 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 

Тодруулбал, 10:45 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс урагш Туул голд хүн живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход  49 настай эрэгтэй модны мөчрөөс зүүгдэж тогтсон байсныг,  мөн дүүргийн 24 дүгээр хороо Туул голд хүн унасан дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 38 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын эрэг дээр зогсож байхад нь эрэг нурж бургаснаас зуурсан байдалтай байсныг алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажилласан. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо тогтоол усанд 13 настай хүүхэд живчихлээ гэсэн дуудлага 16.22 цагт, 16:25 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд голд хүн автомашинтайгаа живсэн дуудлагаар Аврах ангийн бүрэлдэхүүн яг одоо ажиллаж байна. 

Гол, усны түвшин нэмэгдсэн үед усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл өндөр байгаа тул иргэд олон нийт, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгаж, гол усны ойролцоо зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10