Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын голын усанд нэг хүн автомашинтайгаа живсэн байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 16:25 цагт онцгой байдлын байгууллагад хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эрэгтэй хүн “Тоёота приус 30” загварын суудлын автомашинтайгаа Баяндөхөмийн голын усанд байсныг ажиллан эсэн мэнд гаргасан.
Нийгэм | 2024-06-25
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







