Төв аймаг, Алтанбулаг сумын Аргал багийн “Модон гүүр” гэдэг газар “Туул” голын сав газар нутаглаж байгаа зургаан өрхийн иргэд голын усанд боогдсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 06:15 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Аргал багийн "Туулын гүүр" болон "Улаан хужрын булан" гэдэг гэдэг “Туул” голын сав газарт нутаглаж байсан 9 өрхийн 29 хүн /13 том хүн, 16 хүүхэд/, 9 гэр усанд боогдсон байсныг аврах завь ашиглан иргэдийг аюулгүй газарт гаргасан.
Нийгэм | 2024-06-25
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







