Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид Узбекистан Улсын Засгийн газрын ивээл дор тус улсын Хүний эрхийн Үндэсний Төвөөс 2024 оны зургаадугаар сарын 13-14-ний өдрийн хооронд зохион байгуулсан Самаркандын Хүний эрхийн IV чуулга уулзалтад оролцлоо.
Узбекистан Улсын Хүний эрхийн Үндэсний Төв 2020 оноос эхлэн Самаркандын Хүний эрхийн чуулга уулзалтыг хүний эрхийн тодорхой асуудлаар 2 жил тутам зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн экспертүүд, улстөрчид, засгийн газрын байгууллагуудын төлөөлөл, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид чуулж, хүний эрхийн тодорхой сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудал, ололт амжилтыг хэлэлцдэг уламжлалтай.
Энэ удаа тус чуулга уулзалт “Хүрээлэн буй орчны сорилтууд: Өөрчлөгдөн буй ертөнц дэх хүний эрхийн ирээдүй, тогтвортой шийдлийг олох нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
АДМИН








Нийгэм







