Dark Light
Нийгэм | 2024-06-25

Гаалийн Ш.Адьшаад эрх чөлөөгөө худалдах уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгө мөнгөний сонгууль өөр хэнээс ч биш өнөөх алдарт “гаалийн” Ш.Адьшаа цагдаа, тагнуулд гардуулснаар эхэллээ. Ховд аймгийн Ховд сумын Цагаан бургас багийн 500 сонгогч тус бүрийн төрөө сонгох эрх чөлөөг 74 мянган төгрөг буюу шуудай гурилаар сольж арилжихаар бэлтгэсэн 37 сая төгрөгийг нь хуулийнхан хураан авч явсан байна. 

Төрийн сонгуульд төрд алба хаагчид түйвээж, Ховд сумын ИТХ-ын дарга, Х.Валентина гэх орос нэртэй эмэгтэй, Цагаан бургас багийн дарга Б.Хайса, ИТХ-ын төлөөлөгч Х.Нургул, сумын АН-ын дарга А.Аскарбек нар бэлэн мөнгө олгох бие бүрэлдэхүүн байсан байна. Гардуулан баригдсан Цагаанбургас багт болохоос биш Ховд багт ч мөн Истана маркийн машинтай, явуулын бэлэн мөнгөний касс маягаар ажилласан мэдээлэл ирсэн байна. Нэг багт 37 сая, баруун бүсийн дөрвөн аймгаа больё гэхэд Ховдын 17 сумаар бодоход шалаанз шалаанзаар мөнгө, пүүлэн пүүлэнгээр төгрөг болж байна. 

Гаалийн Ш.Адьшаа нь алдарт гаалийн Баатартай эр хоёр загал мэт , эмээлийн хоёр бүүрэг дуудах хоч, дуурьсгах сенсац нэгтэн. Г Ш.Адьшаа нүүрсний 17 хулгайчийн нэг, Хөгжлийн банкнаас үйлдвэр барихаар зээл аваад оронд нь сэндвич босгочихдог, сэрийлгэсэн сэндвичээ төрийн сонсгол дээр хараад таньдаггүй, ЖДҮ, БЗС гэх мэт гоожуур бүрийн дор түмпэн шанага хангинуулан түнтийтэл тосож явдаг, түмнээс төгөлдөр хүн юм. Сонирхуулахад Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн баруун бүсэд АН-аас шадар гурван гаальчин нэр дэвшсэн. Гаалийн байцаагч байхдаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 50 сая төгрөгийн хахууль өгөөд ял шийтгэлээ хүлээж өршөөлд хамрагдсан, Говь-Алтайн ЗДТГ-ын Ланд круизер 200 машиныг 20 саяар засуулаад яг 1 сая төгрөгөөр зардаг, өөртөө “хурмастын элч” цолыг өргөмжлөгч А.Амгаланбаатар алдарт гаальчин.  

Баян-Өлгийн Цагааннуур, нисэхийн гаалийн байцаагчаар бүтэн 14 жил ажилласан, хөлчүү согтуугаар төмөр хүлэг унаад хөх тэнгэрт дүүлсэн ч хөрс газар дээр онхолдсон, өөрөө махны бизнестэй ч малчин түмнээ зээлээ төлөхгүй, хөзөр тоглоод алдчихна хэмээн айлдагч, Элбэгдоржийн эрхэм сайн дүү Б.Пүрэвдорж гэсэн учиртай гурван гаальчин УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10