Dark Light
Нийгэм | 2024-06-25

Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь нийслэлд тохиолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

Иймд иргэн та гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотно хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, зориулалтын гарц гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Мөн Онцгой байдлын байгууллагаас голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10