Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан журамд шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчдад дараах иргэд хамаарна. Үүнд:
0-18 насны хүүхэд,
Тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг),
Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,
Ял эдэлж байгаа ялтан тус тус хамаардаг.
Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 0-18 насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тус тус улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.
Даатгуулагч-иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас шалгах боломжтой юм.

АДМИН








Нийгэм




