Dark Light
Нийгэм | 2024-06-25

ОРХОН: Эхний ээлжийн 10 автобусаа хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон  аймаг хотын доторх  нийтийн тээврийн үйлчилгээний чанар,  хүртээмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үе шаттай парк шинэчлэлт хийж байна. 

Энэ онд орон нутгийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр 15 дунд оврын автобус авахаар төлөвлөсний эхний ээлжийн 10 автобусаа  хүлээн авлаа.   Тус бүр нь 268 сая төгрөгийн үнэ бүхий БНХАУ-ын тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч  FOTON Моторсын  дунд оврын нийт 40-45 хүний багтаамжтай, хотын стандартад нийцсэн автобус юм. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.  Тодруулбал, тэргэнцэртэй иргэн бууж, суухад хялбар байдлаар гишгүүрийг шийдсэн, сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээллийн самбар, дуут дохиотой. 

Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг тендер сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын Фотон Моторсын Монгол дахь  албан ёсны дистрибьютер  БОСА Автомотив ХХК нийлүүлж, ийн хүлээлгэн өглөө.  Үлдсэн 5 автобус нийлүүлэгдэх тендер сонгон шалгаруулалт зарлагдан хүлээгдэж байна. 

Сонирхуулахад, FOTON  МОТОРС-ын автобуснууд  Бээжин хотын нийтийн тээврийн 80 хувийг хангадаг бөгөөд   дэлхийн 110 гаруй оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үйлдвэр аж. 

Өнгөрсөн онд  HYUNDAI маркийн 12 шинэ автобусаар парк шинэчлэлт хийж,  10-ыг нь хотын доторх нийтийн тээвэрт, хоёр автобус ерөнхий боловсролын  сурагчдад үйлчилж буй.  

Ийн Орхон аймаг хоёр жилийн хугацаанд хотын доторх нийтийн тээвэртээ 27 автобусаар парк шинэчлэлт хийж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байна. 

Эх сурвалж: Орхон аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00