Dark Light
Нийгэм | 2024-06-25

Бээжингийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад төмөр замын тээврийн удирдлага, авто зам, гүүрний инженер, тээвэр зохион байгуулалтын инженер мэргэжлээр нийт 20 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.

Тэтгэлгийн хэлбэр: Cургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

Оюутны байрны төлбөр, амьжиргааны зардал, тээврийн зардал болон бусад зардлыг суралцагч өөрөө хариуцна.

Эхний жил хятад хэлний бэлтгэлд БНХАУ-ын Чанчун хотод суралцана.

Хэлний бэлтгэл төгссөн оюутан Хятад хэлний HSK шалгалтын 5 болон түүнээс дээш оноог авсан тохиолдолд дараагийн жилээс Бээжингийн зам харилцааны их сургуульд сонгосон мэргэжлээр суралцана. Нийт 5 жилийн сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10