Dark Light
Нийгэм | 2024-06-25

Гэрчилгээ гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA-AMA), түүний Төв Азийн бүс (RADOCA), Хууль зүй, дотоод хэргийн яам, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран “Үр дүнгийн удирдлага ба хэрэг хянан шийдвэрлэх хорооны ажиллах арга барил” сэдвээр зохион байгуулсан олон улсын сургалтад Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын гишүүн Э.Золжаргал болон Б.Хонгорзул нар хамрагдаж гэрчилгээ гардан авлаа.

Сургалтыг Литва Улсын допингийн эсрэг байгууллагын захирал Рута Баните (Ruta Banyte), тус байгууллагын үр дүнгийн менежмент хариуцсан менежер, хуульч Эрика Петрутит (Erika Petrutyte) нар олон улсын онол практикт үндэслэн удирдан явуулав.

Сургалтад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд болох ХЗДХЯ, БТСУХ-ны албан тушаалтнууд, Үндэсний бөхийн холбооны төлөөлөл болон Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус сургалтад хамрагдсанаар үр дүнгийн менежментийн үе шатууд; допингийн эсрэг дүрмийн зөрчлүүд; холбогдох журам, процесс, дүрэм, хугацаа; үр дүнгийн менежментийн үеэр хамаарах хүмүүсийн эрх; үр дүнгийн менежментийн үеэрх олон нийтэд мэдээлэх ба мэдээлэл хамгаалах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг авч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцоор олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг чадавхжуулах зорилготой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10