Dark Light
Нийгэм | 2024-06-25

Усны түвшин 10-30 см нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургаадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшнийг 5-55 см, Туул /Улаанбаатар/ , Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/, Балж, Хурх зэрэг голууд үерийн аюултай түвшнийг 5-30 см давсан хэвээр байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшнийг 5-10 см даван үерлэж байна. Маргааш буюу 26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн гол Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10