2024 оны 6-р сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Оновчтой бус худалдан авалт хийх, хууртаж мэхлэгдэх зэргээс болж санхүүгийн асуудалд орох магадлалтай. Танихгүй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Авхаалж самбаа хэрэгтэй боловч хэт идэвхтэй байдал өнөөдөр төдийлөн тус болохгүй. Өөрийн нэр хүнд, үзэл бодлоо идэвхтэй хамгаалан тэмцэх нь эвгүй байдалд оруулж болохыг бас тооцоол. Гэнэтийн үйл явдал таныг ашиггүй байдал руу түлхэж магадгүй.
Үхэр: Бүтээж туурвих ур чадвар өсөн нэмэгдэх өдөр. Сайн уран бүтээл хийх сайхан боломж гарна. Таны өөдрөг байдал өсөн нэмэгдсэнээр хорвоо ертөнцийг сайхнаар харах болно. Та бусдын ивээл дэмжлэгийг мэдрэх ба энэ нь маргаашдаа итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажил хэргээ амжуулахад тусална. Од эрхэс сэтгэл хангалуун, баяр хөөрөөр дүүрэн байвал сайхан үйл явдал тохионо гэж амлаж байна.
Ихэр: Энэ өдөр удирдах ажилтай хүмүүс мэргэжлийн хүрээнд чухал шийдвэр гаргах болно. Буруу мэдээллээс хол байхыг хичээ. Сэтгэл санаа сайн байвал ажлын бүтээмж өндөр байна. Од эрхэс эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Эрүүл байвал танд тулгарах ямар ч асуудлыг шийдэж, амжилтад хүрэх болно. Мөн албан ажлын асуудал их байх нь аль болох гэр бүлээ нэгдүгээрт тавьж сурах хэрэгтэй.
Мэлхий: Ямар ч ажил хийсэн амжилт, аз таныг дагана. Харин өөрийн хүч боломжоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Аливаа ажлыг эхлэхээс өмнө урьдчилан бэлтгэл ажил болон жижиг сажиг зүйлийг орхигдуулалгүй хичээл зүтгэл, оролдлогоо зөвхөн түүнд зориулан төвлөрүүл. Ажил хэргийн хамтрагчтай холбоо тогтоох, ирээдүйд ашиг орлого олж болохуйц санаа оноогоо бичиж тэмдэглэх зэрэгт цаг зориул. Хийх ажлаа одоогийн мөнгө санхүүтэйгээ уялдуулан тодорхойл.
Арслан: Ажлын ачааллаас бие тавгүйтэх магадлал өндөр байна. Ихэнх хүмүүсийн хувьд таагүй байдалтай өдрийг өнгөрүүлнэ. Ямар ч асуудал тохиолдсон үүнийг хэн нэгний оролцоогүйгээр зөвхөн өөрөө шийдвэр гарга. Мөн хайр дурлалын харилцаагаа сайнаар авч үлдэхийг хүсэж байвал түргэн ааш зангаа гээгээрэй.
Охин: Ажлын байранд танаас үл шалтгаалан эрсдэл гарч болзошгүй тул хянуур, болгоомжтой байхыг анхааруулж байна. Амаргүй ажил дээр алдсан цаг хугацаагаа богино хугацаанд амжилттай нөхөж чадах боломж бололцоог олж харна. Энэ нь таны ажлын хандлагыг өөрчилж бодол санааг шинэ мөрөөдлөөр баяжуулж чадна. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд эрч хүчээ зөв хуваарил.
Жинлүүр: Өнөөдөр идэвх зүтгэл муу, хүсэл сонирхол дорой байна. Хэрэв хувийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй явсаар байвал түүндээ түүртэн толгой өвдөнө. Хэсэг хугацаанд ч болов өөрийгөө дайчлахгүй бол хүнд байдлаасаа гарч чадахгүй зүдэрнэ. Ганц бие хүмүүс бүгдийг өөрийн санаснаар байлгах гэж зүтгэх я тийм амархан бүтэхгүй. Хайр дурлалын харилцаандаа уян хатан хандвал сэтгэл нийлсэн хүнтэйгээ учирна.
Хилэнц: Өнөөдөр сэтгэл санаа өөдрөг, эрч хүч дүүрэн байна. Хийхээр зорьсон ихэнх зүйл тань санасан ёсоор бүтэмжтэй байна. Гадаад төрхийн дур булаам байдал нь энэ өдрийн гэрэл гэгээ нь байх болно. Та бусдын сэтгэлийг догдлуулж чадна. Ганц бие хүмүүс хайрын харилцаандаа маш сайн анхаарвал сонирхолтой хүнийг өөртөө татаж чадна.
Нум: Өнөөдөр олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад амжилт гаргана. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд ашигтай хэрэгтэй санал хүлээн авч магадгүй учир цаг зуурын багахан бэрхшээлээс болж татгалзсаны хэрэггүй. Уйгагүй хөдөлмөрч, ухаалаг чанар тань таны амжилттай ажиллах гол түлхүүр нь байх болно. Гэхдээ ачааллаа зохицуулахгүй бол хамгийн энгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүртэл эрч хүч доройтно.
Матар: Ажлын ачаалал их байх ч түүнийг хуваалцах олон хүн таны хүрээлэлд байгаад сэтгэл санаа уужирна. Өнөөдөр таны хувьд барагдахгүй их ажил нь жаргалтай санагдана. Амьдралд тохиолдох зарим нэг өөрчлөлтөд бэлэн байгаарай. Таны итгэлтэй найз нөхөд илүү их тус дэм болно. Баярласан сэтгэлээ ил тод илэрхийл.
Хумх: Өнөөдөр ямар нэгэн зүйл шинээр эхлэхгүй байхыг анхааруулж байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Хүсээгүй зардал нь ажил албанд гарсан таагүй өөрчлөлттэй холбоотой байж мэднэ. Мөн өр зээлийн асуудал ч гарч ирж мэднэ. Хайр дурлалын харилцаанд асуудал гарч магадгүй. Хэт их гомдоллох, зөрүүдлэх болон элдэв ааш гаргахаа тэвчсэн нь дээр.
Загас: Хэн нэгнийг өөрөөсөө хэт хамааралтай гэж итгэх нь харилцаанд хор хүргэж болзошгүй. Хэрэгтэй зөвлөгөөг өнөөдөр ашиг тусаа өгснийг мэдрэхгүй бололтой. Бүх хүнд нэг төрлийн зөвлөгөө тохирохгүй байх ч та л бага ч болов сайн талыг олж хардаг байж болно. Шинэ орлогын эх үүсвэр бий болгох боломж гарвал яаравчлан арга хэмжээ ав. Ажлын туршлагатай нэгэнтэй уулзах юм бол ний нуугүй санал бодлоо хуваалц. Мөн бусдын шүүмжлэлийг ч баяртайгаар хүлээж ав. Энэ нь танд суралцах боломж юм.
АДМИН








Нийгэм







