Dark Light
Нийгэм | 2024-06-26

Кино зохиолын улсын уралдаан зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уг уралдаан нь кино урлагийн салбарын залуу уран бүтээлчдийн кино зохиол туурвих идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, үндэсний кино зохиолын урын санг баяжуулах зорилготой зарлагдаж буй уралдаан юм.

Кино зохиолыг 2024 оны 07 дугаар сарын 10-ний дотор mnfilmcouncil@gmail.com цахим хаягаар дамжуулан, зохиолчийн зураг бүхий CV, тухайн кино зохиолын талаарх зохиолчийн мэдэгдлийн хамт хүлээн авна.

Уралдааны сонгон шалгаруулалтыг 2024 оны 08 дугаар сарын 15-ний дотор багтаан салбарын нэр хүнд бүхий судлаач, уран бүтээлчдээс бүрдсэн түр ажлын хэсгээр дүгнүүлж, сонгон шалгаруулна. Кино урлагийн салбарт ажиллаж байгаа кино зохиолчид, уран бүтээлчид оролцох боломжтой.

Монголын орчин цагийн нийгмийн харилцаа, үндэсний соёл, ахуйн өвөрмөц байдлыг тусгасан байх сэдвийн хувьд шаардлагатай.

Шагналын сан:

Бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол төрөл

 I байр – Өргөмжлөл, 2, 000 000  төгрөг, 29 дэх удаагийн Бусаны ОУ-ын кино наадамд оролцох эрх /наадмын мандат, нислэгийн 2 талын тасалбар, 5 хоног байрлах байрны зардал багтана/

II байр – Өргөмжлөл, 2, 000 000 төгрөг

Богино хэмжээний уран сайхны киноны зохиол төрөл

 I байр – Өргөмжлөл, 1, 500 000  төгрөг, 29 дэх удаагийн Бусаны ОУ-ын кино наадамд оролцох эрх /наадмын мандат, нислэгийн 2 талын тасалбар, 5 хоног байрлах байрны зардал багтана/

II байр – Өргөмжлөл, 1, 000 000 төгрөг

 Бүтээл хүлээн авах:

Цахим хаяг:secretariat@filmmongolia.gov.mn

Кино урлагийн зөвлөл +51-262226

СУИС-ийн Театрын урлагийн сургууль 11-324137


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10