Dark Light
Нийгэм | 2024-06-26

Нийт нутгийн 20 орчим хувьд гангийн эрсдэл их байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна.

Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд  үндэслэн эрсдэлийн зургийг гаргав.

Гангийн эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байхаар гарлаа.

Дээрх бүтээгдэхүүнийг туршилтын байдлаар гаргаж, сайжруулалт, хөгжүүлэлт хийгдэж байгаа тул та бүхэн санал хүсэлт, бусад холбоотой мэдээлэл авах бол Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн  321523 утсаар холбогдоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10